CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чи ганцаараа биш : Аутизмтэй хүүхдүүдийн ирээдүйг бүтээцгээе

08-20-2019 11:33

 Сүүлийн жилүүдэд Хятадад аутизмын оноштой хүүхдийн тоо ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор энэ төрлийн эмгэг оноштой арав гаруй сая хүн байна гэсэн мэдээлэл байгаа юм.
 Аутизмтай хүүхдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь жил бүр 100 000 гаруй шинэ тохиолдол оношлогддог гэсэн судалгаа илхэн харуулж байна.
Үүнтэй зэрэгцээд Хятадад аутизмтай хүмүүст зориулсан тусгай боловсролын тогтолцоо болон ийм төрлийн эмгэгтэй хүмүүст нийгмээс дэмжлэг үзүүлэх шаардлага гарч ирж байгаа.
Аутизмын эмгэгийн талаар олон нийтэд мэдээлэл муу байгаагаас тэднийг нийгэм даяар ойлгохгүй, гадуурхах үзэгдэл нь тэднийг бусдаас улам холдуулдаг. 
Луо Шүжи 12 настай. Түүнийг хоёр настай байхад аутизмтай гэж оношилжээ. Түүнийг ерөнхий боловсролын сургуульд оруулсан ч хичээлдээ хэт чимээ шуугиантай, бусдыг эвгүй байдалд оруулдаг гэх шалтгаанаар сургуулиас нь хасчээ. Харин эцэг эх нь орон нутгийн тусгай боловсролын сургуулийн сургалтын түвшинд сэтгэл дундуур байв. Тиймээс тэд охиндоо гэртээ хичээл заахаас өөр сонголт бараг үгүй байв.
Аутизмтэй хүүхдийг асрах нь тийм амархан ажил биш, хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Шүжи охин хэдий 12 настай ч үеийн хүүхдүүд шигээ өөрийн санаа бодлоо бусдад зөвөөр илэрхийлэн ярьж чаддаггүй. Тэр ямар нэгэн зүйл хүсч байгаагаа бусдад ойлгуулж чадахгүй тохиолдолд үүндээ ихээр бухимдан уурлаж уйлдаг эсвэл өөрөө өөрийгөө цохин гэмтээх гэх мэт үйлдэл гаргадаг байна.
Аливаа зүйлд амархан бухимдан уурладаг ч ээж нь түүний энэ байдлыг үл тоомсорлон Шүжи өөрийгөө хооллож, өөрөө юмаа хийж сурах ёстой гэж шийджээ. "Түүнийг 30 эсвэл 50 настай байхад нь бусад хүмүүс түүнийг тэжээгээд байж байхгүй. Тиймээс уурлаж байсан ч тоолгүй, түүнд одооноос аливаа зүйлийг өөрөө хийж сургах хэрэгтэй" гэж охины ээж Кэй Минян хэлэв.
Охины ээж зөвхөн аутизмтай өсвөр насны хүүхдүүдэд төдийгүй гэр бүлийнхэнд нь дэмжлэг үзүүлдэг нэгэн байгууллага Бээжин хотод байдаг талаар мэдсэн даруйдаа Шүжиг тус газар бүртгүүлсэн байна.
Аутизмын оноштой хүмүүст зориулсан Одод ба Бороо нэртэй боловсролын хүрээлэнд Шүжиг сургалтанд хамруулан харилцан ярианы чадварыг сайжруулах зорилгоор эмчилгээ хийлгэж байгаа аж. Энд ирснээр охин нь мэдэгдэхүйц сайжирч байгааг ээж нь анзаарчээ.
Гэсэн хэдий ч түүний ээж Шүжигийн ирээдүйд санаа зовсоор байгаа. "Миний охин өсвөр насандаа насанд хүрэхэд түүнийг мэдэхгүй зүйл их болж, бүр хэцүү байх болно. Тэр эмэгтэй хүний сарын тэмдэг гэдгийг ойлгож мэдэх,  жирэмсэн болох, хэрэв болвол яах ёстой вэ? гээд маш олон асуудал гарч ирнэ гэж ээж нь ярьжээ.
Засгийн газраас аутизмтай хүмүүст тавих халамжийн асуудалд илүү их хариуцлага, анхаарал хандуулж, мэргэжлийн асаргааны төвүүд байгуулах хэрэгтэй байгааг ийм төрлийн эмгэгтэй хүмүүсийг асарч буй иргэд хүсч байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр