CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хонконгийн иргэдийн 15 байгууллага хамтарсан мэдэгдэл гаргав

08-20-2019 09:59

 Гуандун, Фүжянь, Хайнань, Жэжянь, Жяньсу, Жянси, Шаньдун, Хэбэй, Хубэй, Хунань муж, Гуанси-Жуаны Өөртөө засах орон, төвийн шууд удирдлагатай Шанхай, Бээжин, Тяньжиний иргэдийн төлөөлөл болсон 15 байгууллагаас найман сарын 15-ны өдөр Хонконгт зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Хонконгт өрнөж буй хүчирхийллийг эсэргүүцэж, тус районы засаг захиргаа, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ онцгой районд эмх журам тогтоож, Хонконгийг зөв замд нь оруулахад уриалж буйгаа мэдэгдэв.
Эдгээр байгууллага “Хүчирхийллийн эсрэг, Хонконгийг аврахын төлөө” уриатай хамтарсан мэдэгдэл гаргасандаа хэт даврагсдын үйл ажиллагаа хил хязгаарыг давж, терроризмын шинжтэй болоод зогсохгүй хууль ёс, Хонконгийн эрх ашиг, олон улсын тавцан дахь түүний нэр хүндэд харшилж, эх орон элэг нэгтэй иргэдэд сөргөөр нөлөөлж байна гэжээ.
Мөн нийгмийн эмх журмыг зөрчиж, цагдаа сэргийлэхийнхэн, эх газрын хятад иргэд рүү дайрч буй хүмүүс нисэх онгоцны буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа тул хамтарсан байгууллагууд цагдаагийн албан хаагчдаас нийгэм журмыг тогтоож, үймээн дэгдээж буй хүмүүст холбогдох хууль журмын дагуу хэрэг үүсгэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Ингэснээр тус район дахь хууль бус үйл ажиллагаа, эмх замбараагүй байдлыг цэгцлэхэд ихээхэн тустай аж.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг Хонконг дахь Гуандун, Фүжянь, Гуанси, Хайнань, Жэжянь, Жянсу, Жянси мужийн нутгийн зөвлөл, Шанхай-Хонконгийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Хонконг-Бээжингийн солилцооны нийгэмлэг, Хонконг-Шаньдуны худалдааны нэгдсэн танхим зэрэг 15 байгууллагын төлөөлөгчид хамтран зохион байгуулжээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр