CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жорлонгийн хувьсгалд чиглэсэн технологийг дэмжинэ

08-20-2019 11:04

 Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамнаас тосгон суурингийн жорлон барих шинэ технологи шалгаруулах анхны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай өнгөрсөн пүрэв гаригт мэдээллээ.
Уг уралдааныг тус яамны харьяа Хятадын хөдөө аж ахуйн салбарын төсөл төлөвлөгөөний академиас зохион байгуулж байна.
Уралдаанд илгээх зураг төсөл нь чанар, үнэ өртөг, засвар үйлчилгээ, өргөн хэрэглээний стандарт журмыг хангах учиртай аж. Хөдөө Аж Ахуйн Яамныхан тосгон суурин, тэр дундаа ган гачиг ихтэй, хүйтэн жавартай газарт жорлон барих нь хүндрэлтэй байгаа тухай онцлон дурджээ.
2018 онд хувиараа эрхлэх 10 сая гаруй аж ахуйн жорлон, ариун цэврийн өрөөг шинэчлэн зассан бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар үүнээс гадна энэ төрлийн 10 сая гаруй жорлонг барьж байна.
Хятадад 2015 онд эхэлсэн жорлонгийн хувьсгалаар аялал жуулчлалын бүсийн жорлон, ариун цэврийн байгууламжийг шинэчилж, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх зорилго тавьжээ.
Энэ жил төрөөс энэ ажилд нийт долоон тэрбум (ойролцоогоор нэг тэрбум ам.доллар) юань гаргахаар төсөвлөснөөс гадна төв ба баруун бүсийн тосгон суурингийн цэвэрлэгээнд нэмж гурван тэрбум юань төсөвлөжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ