CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G сүлжээтэй жолоочгүй машины туршилт амжилттай болов

08-20-2019 10:33

 Хятадын зүүн нутгийн Жянсу мужийн Нанжин хотод өнгөрсөн бямба гаригт 5G сүлжээтэй жолоосгүй буюу автомат удирдлагатай машины туршилт хийжээ.
Suning компанийн үйлдвэрлэсэн уг тээврийн хэрэгсэл нь тус компанийн хамааралтай 5G технологийн үйлчилгээг түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
 Туршилтын үеэр 5G сүлжээтэй тээврийн хэрэгсэл нь үйлчлүүлэгчдэд илгээмжийг амжилттай хүргэжээ. Автомат удирдлагатай машин нь цагт дунджаар найман км хурдтай, дээд тал нь 15 км хурдтай явдаг. 5G сүлжээгээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл нь гэрлэн дохио, түүний эргэн тойронд 100 метр зайд байгаа зүйлийг илрүүлэх чадвартай бөгөөд хариу үйлдэл үзүүлдэг байна.
Түүнчлэн удирлагын явцад  ямар ч үед аливаа нэг хүн түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжтой юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ