CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хот 20 мянган цахилгаан такситай болно

08-20-2019 10:38

 Бээжин агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлтынхаа хүрээнд 2020 оны эцэс гэхэд такси үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй 20,000 орчим автомашин явуулахаар төлөвлөж байна гэж Бээжингийн таксины холбооны ерөнхийлөгч Ван Жианхуа хэллээ.

Өнгөрсөн баасан гарагт цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Хятадын хамгийн том компани Бээжингийн цахилгаан тээврийн компани цахилгаан хөдөлгүүрт 800 таксиг тус хотын такси компаниудад хүргүүлжээ.
Энэ цахилгаан таксинууд нь нэг бүрэн цэнэглэлтээр 300 км зам туулах чадвартай бөгөөд цэнэглэлтийн газар гурван минутанд баттерейгээ цэнэглэх юм.
Одоогоор Бээжин хотод баттерей солих болон цэнэглэх 100 станцыг аль хэдийн барьсан бөгөөд ирэх онд тус хотод 190 гаруй цахилгаан цэнэглэгч, батерей солилцох станц байгуулахаар төлөвлөжээ.
Бээжин хотын захиргаа 2018 онд агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөө гаргасны дараа  нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан хөдөлгүүрт техник рүү шилжилүүлэх ажлаа эрчимжүүлж  цахилгаан хөдөлгүүрт 70,000 машиныг  такси үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа юм.
Хятад улс агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Бээжингийн цахилгаан тээврийн компанитай хамтран олон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт ихээр нэвтрүүлэх ажлууд билээ. 2020 он гэхэд Бээжингийн цахилгаан тээврийн компани Хятадын нийт нутгаар таван сая цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ