CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн өндөрт байрлах усан парк нээлтээ хийлээ

08-20-2019 11:31

Дэлхийн хамгийн өндөрлөг газар байрладаг далайн усан парк өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын баруун хойд мужийн Чинхай мужид  нээлтээ хийж,  нээсэн даруйдаа 8000 гаруй зочин хүлээн авчээ.
Хоёр жил гаруй хугацаанд бүтээн байгуулсан Түвдийн өндөр бүс нутагт байрладаг, далайн түвшинээс дээш 2261 метр өндөрт байрлах тус усан парк нь Шинин хотод байрладаг бөгөөд 28 мянган кв.метр талбайг эзэлдэг байна. Усан паркийн барилга үзмэрийн хэд хэдэн бүсээс бүрдэх ба үүнд цэнгэг усны амьтад, далайн амьдрал, нялцгай биетүүдийн хэсэг, шинжлэх ухааны хэсэг, тэжээвэр амьтад гэсэн хэсгүүдийг хүрэлцэн ирсэн олонд толилуулах юм. 
Тус усан паркад далайн усны  400 гаруй төрөл зүйл,  хуурай газрын 100 гаруй төрөл зүйлийн амьтдыг үзэж сонирхох боломжтой.
Оросоос ирсэн хоёр бэлуг /халимны төрөл зүйл/, Японоос ирсэн бөөрөнхий хамарт найман далайн гахай, Арктикийн чоно, Арктикийн үнэг зэрэг амьтад ирсэн зочдод гайхамшигтай үзүүлбэр үзүүлэх аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ