CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс өөрийн ашиг сонирхлоо эрс хамгаалах болно

08-16-2019 09:23

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдсэн Хятадаас импортлох 300 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнээс 10 хувийн гаалийн татвар нэмэн хураах гэсэнд чиглүүлэн Хятадын тал 15-нд шаардлагатай хариу арга хэмжээ авна гэж илэрхийлжээ.
Энэ бол Хятад улс аргагүйн эрхэнд авч байгаа арга хэмжээ болно. Америкийн энэ үйлдэл Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний Аргентинд болон Осакад уулзан тохиролцсон нийтлэг ойлголтоос ноцтой няцсан байна. Энэ хоёр нийтлэг ойлголтын дагуу Хятад Америк хоёр тал зөвшилцлөөр асуудлаа зохицуулах хэрэгтэй юм. Гэвч Америкийн тал гаалийн татварын бороохой шийдмээ дахин далайж, асуудлыг зохицуулах зөв замаас халин гарсан байна. Америкийн тал хэдийгээр саяхан Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмэн хураах гээснээ хэрэгжүүлэхийг хойшлуулсан боловч үүнийгээ цуцлахгүй бол Хятадын талын ашиг сонирхлыг хохироох нь дамжиггүй юм. Хятадын тал хариу арга хэмжээ авах нь ч бүрмөсөн зүй ёсных юм.

Худалдааны дайнд ялагч гэж байхгүй, эдийн засаг худалдааны маргааныг шат өгсүүлэх нь Хятад Америк хоёр тал болон дэлхий дахинд ашиггүй юм. Хятадын тал хамтран ажиллах арга замаар асуудлыг зохицуулахад бэлэн байна. Гэвч хамтын ажиллагаанд зарчим байх бөгөөд зөвшилцөлд ч улаан шугам гэж бий. Чухал том зарчмын асуудлаар Хятадын тал өчүүхэн ч буулт хийхгүй. Худалдааны дайныг Хятадын тал хийх сонирхолгүй, гэвч хийхээс ч айхгүй, шаардлагатай үед хийх л болно. Энэ байр суурь хэзээд өөрчлөгдөхгүй юм. Хэлэлцээ хийхэд хаалга хэзээд нээлттэй, дайн хийвэл хэзээд бэлэн байх болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ