CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансар руу хүнд жинтэй хиймэл дагуул хөөргөнө

08-15-2019 11:46

Хятадын сансрын компаний бүтээсэн хүнд жинтэй хиймэл дагуулыг тээвэрлэн сансар руу илгээх “Ухаалаг Луу -1”  тээгч пуужиныг тун удахгүй сансрын тойрог зам руу хөөргөнө.
Бээжин хотын Чианшэн хайгуул, технологи компани микросателлит болон хиймэл дагуулын мэдээллийн програм хөгжүүлэх лицензтэйгээр уг хиймэл дагуулыг үйлдвэрлэх зөвшөөрлийг авсан бөгөөд энэ хиймэл дагуул нь 65 кг жинтэй.
Алсын зайн удирлагатай харилцаа холбооны зориулалтын энэхүү хиймэл дагуул нь сансраас газрын гадаргууны хөрсний чийгийн хяналт хийх үүрэг гүйцэтгэнэ. 
“Ухаалаг луу-1”  пуужин нь Хятадын хамгийн анхны сансрын тээврийн тээгч пуужин. Тус улсын анхны тээгч пуужин нь энэ жилдээ багтан анхны тээвэрлэлтээ хийж сансар руу хөөрөхөөр зэхэж байгаа нь энэ юм.
Хиймэл дагуулыг 540 км-ийн өндөрт нарны системийн тойрог замд илгээн дэлхий рүү мэдээлэл хүлээн авах аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр