CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад BMW машины борлуулалт нэмэгджээ

08-15-2019 11:45

Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани шинэ загварын SUV буюу бага оврын жийп машинаа зах зээлд нийлүүлсэнтэй холбоотойгоор долдугаар сард уг машины Хятад дахь борлуулалт нэмэгджээ.
Германы дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч тус компани долдугаар сард дэлхий нийтээр BMW маркийн 157062 автомашиныг хэрэглэгчиддээ хүргэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хятадын эх газрын бүс нутгаар BMW загварын машины борлуулалт хоёр оронтой өсөлтөнд хүрч, тус бүс нутгаар 53953 автомашиныг борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар өсчээ.
BMW-ийн борлуулалт Германы дотоодын зах зээл дээр ч ихээхэн нэмэгдсэн бөгөөд BMW, Mini автомашины борлуулалт өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 26.5 хувиар өсч, 28387 автомашин худалдаалжээ.
Дэлхий нийтээр BMW компанийн борлуулалт өнгөрсөн долдугаар сард 183,000 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны үеийнхээс 1,3 хувиар өссөн үзүүлэлт юм.

"Дэлхийн автомашины зах зээл асар их өрсөлдөөнтэй байгаа энэ цаг үед манай компанийн гаргасан шинэ загварын машин манай компанийн борлуулалтанд ихээхэн эерэг нөлөө үзүүлж байна" гэж BMW AG компанийн удирдах зөвлөлийн гишүүн, Худалдаа, борлуулалтын асуудал хариуцсан ажилтан Петер Нота сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурджээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр