CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хогийг хэрэглэж болох уу

08-15-2019 11:51

 Хятадын олон хот сууринд хогоо ангилж эхэлжээ. Хатуу хаягдлыг ангилж, шатаахаас гадна өөр аргаар боловсруулах боломжтой юу?
Саявтархан Thepaper.cn мэдээллийн сүлжээний сурвалжлагч хэд хэдэн их сургууль, тэр дундаа Фүдань, Шанхайн Зам Тээврийн Их Сургуулийн судалгааны багийнхан хог хаягдлыг боловсруулж, технологийн дэвшилттэй шинэ бүтээгдэхүүн гаргаж авах талаар идэвхтэй судалгаа хийж байгаа тухай мэдээлжээ. Хогийг хэрэглэх цаг хаяанд иржээ.

Органик хаягдлаас гаргаж авсан идэвхжүүлсэн нүүрс
Термохимийн шинэ технологиор органик хог хаягдлыг төрөл бүрийн зориулалтаар ашиглаж боломжтой идэвхжүүлсэн нүүрс болгон хувиргах боломжтой байна. Фүданий их сургуулийн экологийн шинжлэх ухаан, технологийн тэнхмийн профессор Жан Шичэний ахласан судалгааны багийнхан энэ талаар судалж байна. Жан Шичэний өгүүлснээр идэвхжүүлсэн нүүрс бүхий материалууд нь органик хаягдал задрах үед дэгддэг таагүй үнэрийг дардаг байна.

Хаягдлыг бордоо болгох
Үүнээс гадна органик хаягдлыг ХАА-н чанар сайтай бордоо, түлш болгох боломжтой байна.
Өнгөрсөн долоон сарын 9-нд Шанхайн Зам Тээврийн Их Сургуулийн судалгааны багийнхан хаягдлыг халуун орчинд усаар боловсруулах шинэ технологи гаргаж авснаа зарлажээ. Тус их сургуулийн Хүрээлэн буй орчин, инженерийн факультетийн профессор Зин Фанминий багийнхан түүхий эдийн органик хаягдлыг халуун усаар боловсруулжээ. Судалгааны багийнхны боловсруулсан төхөөрөмж органик хаягдлыг ХАА-н чанартай бордоо болгон хувиргадаг аж. Энэ аргаар өдөрт 100 тонн хүртэл бордоо гаргаж авах бүрэн боломжтой бөгөөд органик хаягдлыг цагийн дотор ямар нэгэн үнэр ялгаруулалгүйгээр боловсруулдаг давуу талтай байна.

Нэг тонн органик хаягдлыг 90 хувь нь метан болж хувирдгаас гадна энэ төрлийн хаягдлыг түлш болгох боломжтой аж.
Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, барилгын факультетийн Сюй Суюниэр ахлуулсан багийнхан органик хаягдлын биологийн орц найрлагыг идэвхжүүлэн метан болгох боломжтойг баталжээ.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр