CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын Дасин нисэх онгоцны буудал тасалбар худалдаалж эхлэв

08-15-2019 11:55

 Хятадын China United Airlines (CUA) компанийн албан ёсны цахим хуудас болон онгоцны тасалбар онлайнаар худалддаг бусад цахим сүлжээнд мэдээлснээр есөн сарын 30-наас нээгдэх Бээжин хотын олон улсын Дасин нисэх онгоцны буудлаас нисэж, буух онгоцны тасалбарыг худалдаалж эхэлжээ. Дасин онгоцны буудлаас нисэж буух нислэгийн тасалбарын үнэ Шоуду нисэх онгоцны буудлынхаас харьцангуй хямд байна.
CUA компани есөн сарын 30-ны өдрөөс хойш дан ганц энэ онгоцны буудлаас нислэг үйлдэх аж.
Бээжин хотын Дасин онгоцны буудлын төслийг 2011 онд боловсруулж, 2014 оны арванхоёр сарын 15-нд Үндэсний өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшлийн зөвлөлөөр баталжээ. Тус онгоцны буудлаас энэ оны нэг сарын 11-нд анхны нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажил зургаан сарын 30-нд өндөрлөж, есөн сарын 30-наас эхлэн ашиглалтад орно.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ