CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сурагчдын хоолны орцыг сайжруулахад 1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулав

08-14-2019 11:40

 Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Шинжаан-Уйгарын ӨЗО-ны тосгон суурингийн бүсийн сурагчдын хоолны орцыг сайжруулахад 1,15 тэрбум юанийн (163 сая ам.доллар орчим) хөрөнгө оруулжээ.
 Бүс нутгийн боловсролын газраас мэдээлсэн тоо баримтаар өдгөө уг хөтөлбөрт бага, дунд сургуулийн 1,44 сая сурагч хамрагдаж байна. Энэ хөтөлбөр угтаа Шинжааны өмнөд хэсгийн тарчиг амьдралтай тосгон суурингийн бүсийн бага, дунд сургуулийн сурагчдын хоолны орцыг нэмэгдүүлж сайжруулахад чиглэсэн аж.
 Хятад улсын Боловсролын яамны мэдээлснээр тус хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчдын 1,3 сая нь Шинжаан-Уйгарын ӨЗО-ны өмнөд бүсийн 33 тосгон сууринд аж төрж байна.
 Төсөл хөтөлбөрийг хөрсөн дээр буулгаж бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд холбогдох албаны мэргэжилтнүүдийг эдгээр тосгон сууринд хяналт шалгалт хийлгэхээр илгээж, цэцэрлэгийн хоолны газрын менежментийг шинэчилж, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зарлах түвшинд шийдвэр гаргах үүрэг даалгавар өгчээ. Үүнээс гадна сурагчдын хоолонд хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангах талаар тодорхой журмыг мөрдүүлэхэд анхаарч байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр