CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үлгэр домгийн сэдэвтэй марк худалдаанд гарлаа

08-14-2019 11:37

Хятад улс эртний үлгэр домгоос сэдэвлэсэн зурагтай цуврал маркийг худалдаанд гаргалаа.
 Эл үйл явдлыг тохиолдуулан Эртний Хятадын үлгэр домгийн өлгий, эрт үедээ боолын нийгэмтэй Ся улсын (МЭӨ 2070-1600 он) нийслэл байсан Шаньси мужийн Сясянь тосгонд нээлтийн ажиллагаа зохион байгуулжээ.
 Энэ цуврал Хятадын ард түмний сайн мэдэх үлгэр домгийн дүрслэл бүхий  зургаан марктай бөгөөд 6,4 юанийн үнэтэй байна (91 цент).
 Үлгэр домгийн сэдэвтэй энэ төрлийн анхны цуврал маркийг 1987 онд гаргасан бөгөөд уг цуврал мөн 6 марктай байжээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ