CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад эрчүүд гоо сайхны хагалгаа илүү сонирхох болов

08-14-2019 10:22

Сүүлийн үед хятад залуусын дунд гоо сайхны хагалгаанд орж, гадаад үзэмжээ өөрчлөн өөртөө итгэх итгэлтэй болохыг илүүд үзэх залуус ихээхэн нэмэгдэж байгаа аж.
Үүний нэг бол 33 настай Жао Хуншан. Тэрбээр дөрвөн жилийн өмнө анх гоо сайхны мэс засал хийлгэн үрчлээгээ арилгуулахаар арьсанд шингэн тариулж байжээ.
Үүнээс хойш тэрбээр нүүрэндээ 80,000 юань буюу 11,335 долларын өртөг бүхий гоо сайхны мэс засал хийлгэж зовхио хүртэл татуулсан байна. Гоо сайхны хагалгаа нь бие болоод гадаад үзэмжээ улам сайжруулах энгийн л нэг үйлдэл. Гоо сайхны хагалгаа хийлгэснээр улам илүү царайлаг бол өөртөө ч итгэлтэй болдог гэж Хуншан ярьжээ.
2018 онд Хятадын гоо зүйн эмчилгээний салбарын орлого 495 тэрбум юаниас давж, эрэгтэйчүүд нийт үйлчлүүлэгчдийн 15 орчим хувийг эзэлж байна гэж гоо сайхны мэс заслын олон нийтийн сүлжээний аппликейшн Gengme-с гаргасан мэдээлэлд дурджээ.
"Манай үйлчлүүлэгч өвчтөнүүдийн 20 орчим хувь нь эрчүүд. Тэдний зарим нь батгаа арилгах эсвэл хуримын зурган дээр илүү гоё харагдах үүднээс гоо сайхны эмчилгээг хийлгэдэг. Харин зарим нь үсний халзралтаасаа санаа зовнин үс шилжүүлэн суулгуулдаг"  гэж Бээжин хотын гоо сайхны хувийн эмнэлгийн эмч Жан Хуй ярьсан юм.
Одоогоор хятад эрчүүдийн дунд үс шилжүүлэн суулгах, нүдний уут арилгах, батга эмчлэх, шүдний одонт эмчилгээ хамгийн эрэлттэй үйлчилгээ байгаа аж.  Түүнчлэн 1990 оноос хойш төрсөн эрчүүд хамгийн ихээр гоо сайхны мэс засал болон эмчилгээнд хамрагддаг байна.
Царай төрх сайтай, үзэсгэлэнтэй байх нь амжилтанд хүрэх гарц болдог гэсэн буруу ойлголт нийгэмд тархан энэ нь залуу үеийнхнийг ихээхэн дарамтанд оруулж, ингэснээр өвчтөнүүд гоо сайхны мэс засал хийлгэхийг илүүд үзэх болсныг мэргэжилтнүүд онцлон дурджээ.
Нүүр будалт, гоо сайхны мэс засал нь зөвхөн эмэгтэй хүнд хамааралтай зүйл биш бөгөөд нийгэм цаанаасаа үзэсгэлэн гоо царай төрхийг эрэлхийлж байгаа нь гоо сайхны мэс заслыг илүүд үзэгчийн тоог өргөжүүлж байна.
Синьхуа агентлагаас цахим орчинд санамсаргүй сонголтоор 86 хүнийг сонгон энэ сэдвээр товч ярилцлага хийжээ. Үүнд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь эрчүүд гоо сайхны мэс эмчилгээ хийлгэх нь тухайн хүний хувийн шийдвэр бөгөөд тэдний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэж хариулжээ.
Гоо сайхны мэс засал, эмчилгээ нь хэдий хүнийг гоё сайхан харагдуулах хэдий ч мэргэжилтнүүдийн зүгээс үүнд эрсдэл ихтэй гэдгийг анхааруулдаг.
Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр, 2017 оны 5-р сард эхэлсэн жилийн хугацаатай хяналт шалгалтын үеэр хууль бус болон тусгай зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэнтэй холбоотой 2772 хэрэг Хятадын эрүүл мэндийн газруудад бүртгэгджээ.
Гоо сайхны хагалгаа хийлгэх эсэх нь хувь хүний л сонголт байдаг. Гэхдээ хүмүүс үүнд донтох хэрэггүй гэж гоо сайхны мэс заслын мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Эцсийн эцэст хүний дотоод ертөнц илүү хөөрхөн байх нь баян, үзэсгэлэнтэй сайхан царайнаас илүү чухал юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ