CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далай тэнгисийг хянах ухаалаг төхөөрөмж бүтээжээ

08-14-2019 10:23

 Тэнгисийн нөхцөл байдлыг хянах ажиглалтын ухаалаг хөвөгч системийг Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн эрэг хот Жоушангийн эрэг дагуу усанд тавьж, хяналт тавин ажиллаж байгаа талаар Хятадын Шинжлэх Ухааны Академиас /ХШУА/ мэдээлжээ.
ХШУА-н далайн судлалын хүрээлэнгийн мргэжилтнүүдийг бүтээсэн хөвөгч систем нь усны температур, гүн, булингар, рН түвшин зэрэг далай тэнгисийн талаарх мэдээллийг тасралтгүй ажиглах ухаалаг удирдлага бүхий технологи юм.
Хөвөгч төхөөрөмжинд суурилуулсан мэдрэгч нь далайн нөхцөл байдлын мэдээллийг бодит цаг хугацаанд дамжуулах чадвартай аж. Түүнчлэн цг төхөөрөмж нь нарны болон долгионы энергийг багтаасан олон төрөлт цахилгаан хангамжийн горимд ажиллаж салхины урсгалын ажиглалтыг мөн  хийх боломжтой бүтжээ.
Одоогоор Шар тэнгис болон Хятадын Зүүн тэнгист  ажиглалтын 21 хөвөгч систем ажиллаж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр