CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжлэх ухаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна

08-14-2019 11:38

Хятадын эрдэмтэд суурь шинжлэх ухаан, тэр дундаа тооны ухаанд эмэгтэй эрдэмтэд илүү үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байгаа тухай China Daily сонинд мэдээлжээ. Өнгөрсөн Ням гаригт Бээжин хотноо зохион байгуулсан Эмэгтэйчүүд ба тооны ухаан сэдэвт чуулга уулзалтын үеэр эрдэмтэд суурь шинжлэх ухаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж нэмэгдүүлэх нь шинжлэх ухааны боловсрол, судалгаа шинжилгээнд ихээхэн үр өгөөжтэй тусах тухай өгүүлжээ.
 Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарт ажилладаг боловсон хүчний 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа нь гадаадын олон улс орны жишиг үзүүлэлттэй дүйж байна. Гэсэн хэдий ч Хятадын эмэгтэйчүүдийн Шинжлэх ухаан-техникийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Сюй Пиний өгүүлснээр шинжлэх ухааны тэргүүлэх судалгаа шинжилгээ хийж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувь хэмжээ харьцангуй бага байна. Тэрээр мөн “Жишээлэхэд, Хятадын шинжлэх ухаан-техникийн нийгэмлэгийн харьяа 210 нийгэмлэгийн дэд захирал ба түүнээс дээш албан тушаалтнуудын дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ дөнгөж 7 хувь байна. Хятад улс хэрэвзээ шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төв болохоор эрмэлзэж байгаа л бол эмэгтэйчүүдийг энэ мэт үл тоож яавч болохгүй” гэж хэлсэн байна.
 Шинжлэх ухааны академийн харьяа Тооны ухаан, системийн онолын судалгааны институтийн нэгэн судлаачийн өгүүлснээр 6 000 эмэгтэйгээс санал асуухад анх ажилд орохоор өргөдөл өгөх үест ажил олгогчид 32%-д нь эрэгтэй хүн ажилд авч байсан нь тодорхой болжээ. Үүн дээр нэмээд мөнөөх судлаач “Энэ нь манай бодлогын тогтолцоо нийгмийн тэгш байдлыг хангахын тулд илүү боловсронгуй болох шаардлагатай байгааг ахин баталж байна” гэж өгүүллээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ