CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Coach брэнд Хятадаас уучлалт гуйв

08-13-2019 10:33

Америкийн Coach брэндийн футболк дээр  Хонконг, Тайвань, Макаог тусгаар тогтносон улс хэмээн буруу тодорхойлон бичсэн нь интернэтээр тарж, хятад хүмүүсийн дунд энэ нь маргаан үүсгэжээ.
Харин үүнтэй холбогдуулан Хятадын загвар өмсөгч Лю Вэн Америкийн тус компанитай байгуулсан хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгджээ.
Coach брэндийн хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүн дээрээ БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макао, Тайванийг бие даасан улсуудын жагсаалтад оруулан бичсэн нь ийнхүү алдаа болжээ.
Ням гарагт мөн Versace брэнд өөрийн бүтээгдэхүүн дээрээ Хятадын хотуудын талаар ташаа мэдээлэл бүхий бүтээгдэхүүн гаргасандаа уучлал гуйсан аж.
Coach компани мөн өөрийн вэб сайтадаа Хонконг, Макао, Тайванийг "Улсаар хайх"  сонголтонд оруулан мөн алдаатай мэдээлэл оруулсан байжээ.
 Энэ бүхэнтэй холбогдуулан загвар өмсөгч бүсгүй Лю Вэн "Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол нь ариун бөгөөд халдашгүй юм" гэж Вэйбос сайт дээр мэдэгдэл хийжээ. Түүнчлэн Coach компанитай хамтран ажиллаж байгаад уучлаарай хэмээн бичжээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан Coach компани мөн албан ёсны Weibo, Twitter, Facebook, Instagram хаяг дээрээ мэдэгдэл гаргажээ.
Coach компани нь Хятад улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжиж ажилладаг. Бид 2018 оны 5-р сард гаргасан цөөн хэдэн футболкийн дизайныг гаргахдаа ноцтой алдааг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Бид уг бүтээгдэхүүнийг дэлхийн бүх сувгаас шууд татсан. Түүнчлэн дагаж мөрдөх журмаа хангах үүднээс бид өөрсдийн төрөлжсөн барааг бүхэлд нь шалгаж, ирээдүйд үүнтэй төстэй асуудал гарахаас зайлсхийхийн тулд дотоод бүтээгдэхүүнээ боловсруулах үйл явцын хяналтаа улам сайжруулсан. Энэ алдаагаа бид бүрэн ойлгож, түүнд гүнээ харамсаж байна гэж бичсэн байна.
Мөн бид холбогдох вэбсайтын мэдээллийн агуулгыг хянаж,  нэн даруй алдааг яаралтай засах арга хэмжээ авсан гэжээ.
Өмнө нь мөн олон улсын томоохон брэндүүд болох Asics, Givenchy, Calvin Klein, Fresh зэрэг компаниуд үүнтэй төстэй алдаа гарган эдгээр онцгой бүс нутгийг улс хэмээн ташаа мэдээлэл гаргасныхаа төлөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр уучлал гуйж байжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ