CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хэт өндөр нарийвчал бүхий камертай утас үйлдвэрлэнэ

08-13-2019 14:58

 Хятадын технологийн Xiaomi компани Samsung Electronics-тэй хамтран 64 мегапикселийн камертай ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлэв.
 Xiaomi компанийг үүсгэн байгуулагч, тус компанийн ерөнхийлөгч Линь Биний хэлснээр маш тод зураг авах чадалтай 64 мегапиксельтэй камертай энэ ухаалаг гар утсыг Xiаomi Corporation-ий харьяа бие даасан Redmi серийн бүтээгдэхүүн болгон гаргах аж.
 Хамтрагч талууд мөн 100 мегапикселийн мэдрэгч бүхий камертай ухаалаг гар утас боловсруулж байгаа бөгөөд энэ төрлийн гар утсаар 12032*9024 пикселийн хэмжээтэй зураг авах боломжтой юм байна.
 Сүүлийн жилүүдэд Xiaomi компани гар утасны камерын функцийг сайжруулахад ихээхэн хөрөнгө зарж, 2018 онд гадаад дотоодын томоохон хотууд, тэр дундаа Шанхай, Шэньжэнь, Токио, Парист дүрслэлийн технологи хариуцсан салбар газар байгуулснаар энэ талын судалгаа шинжилгээ хийж эхэлжээ.
 Хятадын гар утас үйлдвэрлэгчид алгуур аажмаар буурч буй гар утасны худалдааны зах зээлээ тэлэхийн тулд камерын хүчин чадлаар өрсөлддөг билээ.
 Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын зах зээл дэх ухаалаг утасны нийлүүлэлт 5,4 хувиар, хоёрдугаар улиралд 6,1 хувиар тус тус буурсан тухай олон улсын судалгааны International Data Corporation компаниас мэдээлж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ