CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шиньжянд суман галт тэрэг явж эхэллээ

08-13-2019 10:35

Хятадын баруун хойд Шиньжян Уйгарын өөртөө засах орны нутгаар цагт 160 км хурдтай явах хүчин чадал бүхий хурдны буюу суман галт тэрэгнүүд үйлчилгээнд гарч эхэллээ.
Fuxing нэртэй энэхүү цахилгаан хөдөлгүүртэй олон чиргүүлтэй хурдан галт тэрэг нь Бээжин, Шанхай хотын хооронд явдаг цагт 350 км хурдалдаг загвартай төстэй.
Эхний галт тэрэг наймдугаар сарын 8-нд Өрөмчи хотоос Хорол хот руу үйлчилгээнд гарсан бөгөөд нийтдээ гурван хос галт тэрэг нэг зэрэг үйлчилгээнд гарчээ. Уг  галт тэрэг хот хоорондын аяллын хугацааг 3-5 цаг болсноор үйлчлүүлэгч нарын аялалын цаг хугацааг ихээхэн хэмнэсэн унаа болжээ.
Цаашид тус бүсийн нутгийн хэд хэдэн хотыг холбосон 20 багц Fuxing галт тэргийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ