CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Оросын барааны эргэлт 4,7 хувиар өсөв

08-13-2019 15:03

 Хятад, Оросын таваар эргэлт энэ жилийн эхний долоон сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үеэтэй харьцуулахад 4,7 хувиар өсөж, 61 тэрбум 133,6 сая ам.долларт хүрчээ.
 БНХАУ-ын ГЕГ-ын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр 2019 оны эхний долоон сард Хятад улсаас Орос улсад экспортолсон барааны хэмжээ 0,8 хувиар буурч, 20 тэрбум 670,4 сая ам.доллартай тэнцсэн бол Орос улсаас Хятад улсад импортолсон барааны хэмжээ 9,4 хувиар өсөж, нийт 34 тэрбум 463,2 сая ам.доллартай тэнцжээ.
 2019 оны долоон сард Хятад, Орос хоёр улсын таваар солилцоо 9 тэрбум 257,9 сая ам.доллартай тэнцэж, Хятадаас Орост 4 тэрбум 533,2 сая ам.долларын бараа, Оросоос Хятадад 4, тэрбум 724,7 сая ам.долларын бараа нийлүүлсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр