CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аз жаргалтай хотын жагсаалт 11-р сард нийтлэгдэнэ

08-13-2019 10:26

 2019 оны Хятадын хамгийн аз жаргалтай хотыг шалгаруулах санал асуулга эхэлсэн бөгөөд аз жаргалтай хотуудын жагсаалтыг ирэх 11 дүгээр сард олон нийтэд танилцуулах юм.
Синьхуа агентлагаас эрхлэн гаргадаг Oriental Outlook сэтгүүл болон Ляованг санал асуулга, судалгааны газрын мэргэжилтнүүд хамтран  энэхүү санал асуулгыг удирдан явуулж байгаа аж.
Энэхүү шалгаруулалтанд нийт 200 хотын нэрийг дэвшүүлсэн бөгөөд тэдгээрийн 100 нь мужийн түвшин ба түүнээс дээш хотууд болох Бээжин, Шанхай хот, Хангжоу, Наньжин, Ченду зэрэг мужийн хот , дүүрэг багтжээ.
Түүнчлэн аз жаргалтай хотын жагсаалтанд нэр дэвшсэн хотуудыг өмнөх жилийн жагсаалтаас сонгон оролцуулжээ. Мөн хотуудын өрсөлдөх чадвар, иж бүрэн байдлын индексүүд дээр үндэслэн сонгосон.
Жил бүр Хятадын хамгийн аз жаргалтай хотыг сонгон шалгаруулдаг жагсаалтыг 12 жилийн турш явуулж, санал асуулганд 900 сая гаруй хүнийг хамруулаад байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ