CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Жеки Чан, Арнольдтой анх удаа нэг кинонд тогложээ

08-12-2019 10:34

"Луугийн тамганы нууц: Хятад руу аяласан нь" киноны нээлт наймдугаар сарын 16-нд Хятадын кино театруудаар нээлтээр хийх билээ.
Тэгвэл энэ шинэ кинонд Хятадын тулаант киноны нэрт жүжигчин Жеки Чан болон Америкийн кино од Арнольд Шварцнеггер нар тогложээ. Тэд бие биентэйгээ өрсөлдөж буй дүрийг бүтээсэн байна.
 Дэлхийн хэмжээний шилдэг энэхүү хоёр од анх удаагаа нэг кинонд хамтран дүр бүтээж байгаа гэдгээрээ энэ бүтээл сонирхол ихээр татаж байгаа юм.
Кинонд  18-р зууны үеийн Хориотой хотын эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд Оросын Алс Дорнодын нутагт кино зураг авалтыг хийжээ. Киноны гол дүр Оросын нутагт хүрэх замдаа мангасууд, гүнжүүд, Луугийн хаан, гар тулааны мастерууд гээд олон арван дүртэй учирч буйг киноны үйл явдал өгүүлэх аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр