CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хөлөг онгоц Хойд мөсөн туйлыг судлах аянд гарлаа

08-12-2019 13:33

 Өнгөрсөн бямба гаригт Шаньдун мужийн Циндаогийн боомтоос хөдөлсөн Хятадын судалгаа шинжилгээний Сян-янхун-01 хөлөг онгоц Хойд туйлыг судлах арав дахь удаагийн аянд гарав.
 Тавь хоног үргэлжлэх энэ удаагийн судалганий багт 78 эрдэмтэн, шинжлэх ухааны шинжилгээний 13 институт оролцож байна.
 Судалгааны багийн удирдагч, экспедицийг зохион байгуулж буй эрдэмтэн Вэй Зэсюний хэлснээр энэ удаагийн экспедицээр холбогдох төсөл хөтөлбөрийн хүрээнд далай тэнгисийн нөхцөл байдлыг газар дээр нь удаан хугацаанд цогцоор нь судлахаар төлөвлөжээ.
 Судлаачид зуны улиралд зорчиход нээлттэй байдаг Бэрингийн тэнгис, Бэрингийн хоолой, Чукотын тэнгис зэрэг Хойд мөсөн далай орчмын газар орны цаг агаар, усны химийн найрлага, биологийн бүтэц, геологийн тогтоцыг судлах бөгөөд үүний үр дүнд Хятадын эрдэмтдийн Хойд туйлын судалгаа шинжилгээг баяжуулан техникийн дэмжлэг үзүүлж, дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд хэрхэн хандаж буйг илүүтэй ойлгох ач холбогдолтой юм.
 Судалгаа шинжилгээний Сян-янхун-01 хөлөг онгоц Циндаогийн боомтод есөн сарын 30 өдөр эргэн ирэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр