CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хуавэй компани Harmony үйлдлийн системээ танилцуулав

08-12-2019 13:31

 Хятадын технологийн Хуавэй компани өнгөрсөн бямба гаригт Дунгуань хотноо зохион байгуулсан Huawei Developer 2019 чуулганы үеэр HarmonyOS үйлдлийн системээр ажилладаг Honor нэрийн ухаалаг дэлгэц, HarmonyOS үйлдлийн системийн интерфэйсийг дэлгэн үзүүлэв.
 Тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Жао Мин “55 инчийн хэмжээтэй, хүрээгүй ухаалаг энэ дэлгэц Honghu 818 серийн ухаалаг чиптэй, шаардлагатай нөхцөлд ил гардаг селфи камертай. Манай компани дүрсний чанарыг тодорхойлдог алгоритмтэй, дөрвөн цөмтэй график процессорыг дэлгэцийн технологид ашиглах салбартаа тэргүүлдэг” гэж мэдээллээ.
 Harmony үйлдлийн системийг Honor ухаалаг дэлгэцээс гадна энгийн компьютер, ухаалаг утас, цаг, онгоцны удирдлагын систем зэрэг олон төрлийн ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой аж.
 Мөн үеэр Хуавэй компанийн хэрэглэгчийн төвийн гүйцэтгэх захирал Юй Чэндун “HarmonyOS үйлдлийн системийг Linux, Unix, Android системтэй хослуулан ашиглах боломжтой” гэж мэдээлэв.
 Үүнээс гадна тус компани есөн сард багтаан Huawei Smart Screen нэрийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр