CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Царцааны тулаан эхлэхэд бэлэн

08-12-2019 10:38

Царцааны тулаан нь Хятадад эртнээс уламжилж ирсэн маш алдартай тулааны нэг юм. 1000 гаруй жилийн өмнөөс уламжлагдан ирсэн царцааны тулаан энэ оны наймдугаар сарын 8-нд эхэлжээ.
Ликү бол царцаан тулааны оргил улирал юм. Ликү гэдэг нь хятадаар намар эхэллээ гэсэн утгатай. Царцааны тулааны хорхойтнууд шувуу болон цэцгийн зах дээрээс өөрийн шавьжнуудаа сонгон худалдан авч тулаанд оруулдаг байна.
Эртний Тан гүрнээс улбаатай Царцааны тулаан нь Хятад даяар дэлгэрсэн үндэсний хэмжээний зан үйл гэж хэлж болохоор арга хэмжээ болон өргөжижээ.
Царцаануудыг зах дээр төрөл янзаар нь ангилж зардаг бөгөөд есөн сарын эхээс 11 дүгээр сарын эхэн үе хүртэл ихээхэн эрэлттэй худалдааны нэг болдог аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ