CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хонконг эмх замбараагүй байж болохгүй гэжээ

08-12-2019 11:00

10-нд, Хонконгийн 700 гаруй алдартнууд "Хонконг цаашид эмх замбараагүй байж болохгүй" хэмээн нэр холбоолон уриалсан байна. Тэд хүчирхийллийг зогсоож, хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын эсрэг "үгүй" гэж хэлэхийг Хонконгийн иргэдэд хандан хүсэн найджээ.

Алдартнууд хэлэхдээ, өнгөрсөн 2 сарын хугацаанд Хонконг эмх замбараагаа алдаж, дүр төрх нь танигдахаа больж, аж төрөн амьдрагсдад айдас түншүүр авчирч, амьдралын бүхий л байдалд сөргөөр нөлөөлсөн байна гэжээ. Иймээс тэд Хонконгийн бүх иргэдээ уриалж, хамтын гэр орныхоо төлөө хүчирхийллийг зогсоож, хууль бус жагсаал чуулганаа больж, хотын иргэдийн хэвийн амьдралд сөргөөр нөлөөлж буй бүхий л үйл ажиллагаагаа зогсоон, төрийн далбаа, сүлдийг гутаан доромжлох, цагдаагийн газар, нийтийн зам тээврийн хэрэгслийг эвдэн сүйтгэхээ зогсож, хууль дүрмийг даган мөрдөж, “нэг улс хоёр систем”-ийг өөрөө нураахгүй, улс төрийн өөр өөр чиг хандлагатай иргэд бие биенээ дайрахгүй байж, Хонконгийн нийгмийг хэвийн байдалд оруулахыг хүссэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ