CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхай хот шөнийн аялал жуулчлалыг дэмжинэ

08-12-2019 13:34

 Зүүн Хятадын томоохон хотын нэг Шанхай хотын захиргаанаас шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг соёл урлаг, аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг дэмжихээр шийдвэрлэжээ.
 Шанхай хотын соёл урлаг, аялал жуулчлалын газрын мэдээлснээр тус хотод шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын жуулчдыг татдаг цэцэрлэгт хүрээлэн, уран сайхны галерей, музей, дурсгалын танхим зэрэг нийт 105 газар байгаа аж.
 Тэр дундаа Шанхайн усан парк, Зиньзян хүрээлэн уртасгасан цагаар ажиллаж байгаа бол Дорнын сувд цамхаг, амьтны хүрээлэн болоод Аз жаргалын хөндий үндэсний соёл амралтын хүрээлэнгүүд шөнийн нэмэлт шоу хөтөлбөр үзүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ