CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Орон нутагт өрхийн амьжиргааны түвшин эрчимтэй өсч байна

08-09-2019 10:25

Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятадын төвөөс алслагдмал бүс нутаг буюу орон нутгийн  иргэдийн  амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ хурдацтай өсч байгааг тус улсын Үндэсний статистикийн товчооны тайланд дурджээ.

2018 онд гаргасан тооцоогоор орон нутгийн хэмжээнд нэг хүнд ногдох орлогын хэмжээ 1949 оны үзүүлэлтээс 40 дахин өсч 14,617 юань (ойролцоогоор 2,088 ам.доллар)хүрсэн байна.
Хот болон орон нутгийн иргэдийн орлогын ялгаа ч мөн нь багасч байгааг тус тайланд дурджээ. Хотын оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын харьцаа орон нутгийн иргэдтэй харьцуулахад 2018 оны байдлаар 2.69 хүрсэн нь 1956 оны үзүүлэлтээс 0.64 багасчээ.
Орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшиний хэрэглээ сүүлийн 70 жилд өссөөр байгаагаас гадна хэрэглэж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэн чанар сайжирч байгааг мөн судалгаагаар харуулжээ.
Орон нутгийн иргэдийн нэг хүнд ногдох хэрэглээ нь 2018 оны үзүүлэлтээр жилд дунджаар 5.2 хувиар өсч,  12124 юаньд хүрчээ. Үүнийг 1949 оны үзүүлэлттэй харьцуулвал 32.7 дахин өссөн тоо юм. 
Түүнчлэн орон нутагт нэг хүнд ногдох амьдрах орчны хэмжээ 47.3 кв.метр хүрч, 1978 оны үзүүлэлтээс 8.1 кв.метрээр өссөн нь эрс тэс үзүүлэлт байгааг харуулж байна.

Хөдөө орон нутагт өрхийн хэрэглээ нэмэгдэж  100 өрх тутмын автомашин, компьютер, гар утасны дундаж эзлэх хувь ч 2018 онд ихээхэн нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ