CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жеки Чан төрийн далбаагаа эрхэмлэх уриалгад нэгджээ

08-09-2019 10:40

 Хятадын төв телевизээс олон нийтийн сүлжээ сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төрийн далбаагаа мандуулан цуурайтуулж, эрхэмлэх уриалгыг гаргасан бөгөөд кино од Жеки Чан үүнийг дэмжин сайшааж төрийн далбаагаа эрхэмлэн хүндэтгэх аянд нэгдэж байгаагаа мэдэгджээ.
"1.4 тэрбум хамгаалагчтай таван одтой туг" уриалгыг CCTV санаачлан олон нийтийн сүлжээ Сина Вэйбо сайтаар түгээн дэлгэрүүлж байгаа юм. Харин энэ санаачлагын хүрээнд Жеки Чан “Би үндэсний төрийн далбааныхаа хамгаалагч” хэмээн Сина Вэйбо сайтад бичсэн нь олон хүний анхааралд өртөн энэ сэдэв хамгийн эрэлттэй байгаа аж.
 Хонконгод болж буй жагсаалын үеэр зарим эсэргүүцэгчид Хятадын төрийн далбааг далайд хаях, урж тасдах зэрэг ноцтой үйлдлүүд гарснаас үүдэлтэй төрийн далбаагаа эрхэмлэх уриалга ийнхүү олон нийтийн сүлжээ сайтаар хүчээ авч байна.
Жеки Чаны мэдэгдэлийн дараагаар Хонконгийн олны танил хүмүүс болох Жинг Вонг, Жордан Чан, Шон Юэ зэрэг алдартнууд төрийн далбаагаа эрхэмлэх уриалгад нэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ