CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Робот замын цагдаа ажилдаа оржээ

08-09-2019 10:29

Хятадын Хэбэй мужийн Ханьдань хотод робот замын цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэгт ажилдаа оржээ.
Эдгээр нь эргүүл хийх , зөвлөгөө, мэдээлэл өгөх, ослын сэрэмжлүүлэг өгөх зэрэг үүрэг даалгавар гүйцэтгэн хотын замын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туслах аж. Энэ нь Хятадын анхны "робот замын цагдаа" юм.
Роботуудад тусгай зориулалтын мэдрэгч суулгасан бөгөөд үүний тусламжтай бүх чиглэлд бие даан хөдөлж чаддаг. Тэд замын цагдаа нарт машины зогсоолын дүрмийг зөрчиж байгаа тээврийн хэрэгслийн зургийг авах, замын хөдөлгөөнийг чиглүүлэх, жолооны үнэмлэхийг баталгаажуулахад нь туслах үүрэгтэй аж.
Робот цагдааг галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал гэх мэт олон нийтийн чухал байршилд орон нутгийн замын цагдаа нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор ашиглах юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ