CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Америкаас импортолдог зарим бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлэх хүсэлтэй байна

08-08-2019 12:29

 Орос, Хятад хоёр улс хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээ хийж байгаагийн хүрээнд Хятадын талыг Оросын зах зээлд хандуулж, Америкаас экспортолдог зарим бараа бүтээгдэхүүнийг Оросоос нийлүүлэх талаар ярилцаж байгаа тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Орешкин Алтайн БНУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн өргөтгөсөн чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ.
 ТАСС-ын мэдээлснээр Орешкин сайд “Одоогийн байдлаар бид Хятадын талыг Оросын зах зээлд татахын тулд тус улсын холбогдох албаны хүмүүстэй ХАА болон өөр хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар идэвхтэй хэлэлцээ хийж байна” гэж өгүүлжээ.
 Хятадын тал Оросын талыг Америктэй харьцуулахад аливаа бараа бүтээгдэхүүнийг илүү найдвартай нийлүүлнэ гэдэгт итгэдэг тухай дурдаад, талуудын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байгааг цохон тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын таваар солилцоо нэмэгдэж байгаа талаар “Өнгөрсөн жил 108 тэрбум долларын таваар солилцоо хийсэн бол энэ жил энэ үзүүлэлт өссөн байна” гэж сайд цохон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ