CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2600 жилийн настай эртний булш олжээ

08-08-2019 10:28

 Хятадын Хубэй мужийн төвийн нутгаар хийсэн археологийн малтлагын үеэр эртний Хятадын Зэн улсын язгууртны гэр бүлд хамаарах хос булш олжээ.
Хубэй мужийн археологийн хүрээлэнгийн мэдээлснээр уг булшнууд нь Суйжоу хотын Заошулины оршуулгын газрын ойролцоох газраас олдсон бөгөөд эдгээр нь МЭӨ 770-476 жилийн үед хамааралтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн малтлага хайгуулын ажил эхэслнээс хойш нийт 54 булш,  адууны ясны гурван олдвор олджээ.
Энэхүү булшнаас 1000 гаруй хүрэл эдлэл олдсон бөгөөд үүний ихэнх нь бичээсүүд байсан гэж тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гуо Чанжян мэдээлэв.
Уг  хоёр булшийг урьд нь шарил тоногчид ухсан байж болзошгүй ч булшин дээрээс зан үйлийн хүрэл эдлэл, хөгжмийн зэмсэгийг археологчид олжээ.
Зэн улсын үеийн өндөр хэргэм зэргийн хамраалтай 13 хүн, эзэн хааны хэргэм зэрэгт хамааралтай 21 хүний эд зүйлийг  Хубэй мужид явуулсан археологийн ажиллагааны үеэр нээн илрүүлээд байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр