CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн залуус гэрлэхийг яарахгүй байна

08-08-2019 10:34

Шанхай хотын залуу үеийнхэн гэр бүл төлөвлөлтөнд тийм ч их яарахгүй байгааг тус хотын залуучуудын холбооны саяхан явуулсан судалгаа харуулжээ.

Уг судалгаанд гэрлээгүй 4902 залуусыг хамруулжээ. Харин судалгааны үр дүн нь Шанхай хотын залуу үеийнхэн гэрлэлтээ эхлэхээс эргэлзэж байгааг илтгэн харуулсан байна.
Судалгаанд хамрагдсан таван хүн тутмын нэг нь одоохондоо гэрлэхэд бэлэн биш байна гэж хариулсан бол зургаан хүн тутмын нэг нь эдийн засгийн шалтгаанаар ганц бие хэвээр байгаа гэж хариулжээ.
Тэд яагаад гэрлэлтээ хойшлуулж байгааг тодруулахад, 75 хувь нь үерхэлийн харилцаа нь илүү дээр гэсэн бол 41 хувь нь цаг нь болоогүй байгаа гэжээ.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан залуусын 23 хувь нь 30 насандаа гэрлэхээр төлөвлөж байгаа гэж хариулсан бол 22 хувь нь 28 насандаа гэрлэхээр бодож байгаа гэж хариулсан байна.
2018 оны статистик судалгаагаар Шанхай хотын эрчүүдийн дундаж наслалт 30.65, эмэгтэйчүүдийн хувьд 28.81 нас байжээ. Энэ үзүүлэлт нь 2010 онд аль аль нь хоёр насаар эрт байсан юм. Үүнээс харахад Шанхайн залуусын гэрлэлтийн нас бага багаар хойшилж байгааг шинэ судалгаа харуулж байна.
Түүнчлэн Шанхай хотын залуучууд гэрлэхийн тулд янз бүрийн шахалттай тулгарч байгааг уг судалгаанд тусгажээ. Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь гэрлэлтийг нь яаруулсан гол дарамт эцэг эхээс нь ирдэг гэж хариулсан бол 24 хувь нь үе тэнгийнхэнээс ирдэг шахалт гэж хариулжээ.
Судалгаагаар мөн гэр бүлийн хамтрагчаа сонгох гол гурван шалгуурт гадаад төрх, ааш зан, эелдэг байдал гэсэн хариулт өгч байжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ