CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монголоос 1000 хүнийг үнэгүй мэс засалд хамруулна

08-08-2019 10:24

Хятад эмч нар ирэх таван жилийн хугацаанд нүдэнд нь цагаа буусан буюу катакакт өвчний оноштой Монголын 1000 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийхээр төлөвлөж байгаа гэж Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орон нутгийн салбар (RCSC) мэдээлэв.
Одоогоор нийтдээ нүдний болор нь цайсан гэх оноштой Монголын 1829 өвчтөн уг хөтөлбөрт хамрагдахаар бүртгэгдэн оношоо тогтоолгоод байгаа юм.
Энэ оны долдугаар сарын байдлаар амьдралын бололцоо доогуур түвшинд аж төрдөг Монголын 204 өвчтөнд үнэгүй мэс засал хийгээд байна гэж Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Өвөр Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлын орлогч Ван Фанг сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Өвөр Монгол дахь салбар Монгол Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэд хэдэн хамтын ажиллагаат хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөлхийн зүрхний өвчнөөр шаналж буй 100 монгол хүүхдийг эмчилж, анхны тусламж үзүүлэх сургалт болон бусад төсөл арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ