CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжлэх ухааны шагналын журамд өөрчлөлт оруулав

08-07-2019 15:01

Бээжин хотын захиргаанаас шинжлэх ухааны салбарт амжилт бүтээл гаргасан эрдэмтэн судлаачдад олгодог шагналын журамд өөрчлөлт оруулж, гурван төрлийн шагнал нэмжээ. Ингэснээр гадаадын судлаачид уг шагналыг хүртэх боломжтой боллоо.
 Өнгөрсөн баасан гаригт мэдээлснээр хотын захиргаанаас шинжлэх ухаан-техникийн салбарт гарамгай амжилт гаргасан, дөч хүртэлх насны залуу судлаач болоод Бээжин хотын шинжлэх ухаан, техникийн дэвшилд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын эрдэмтэн судлаачдад шагнал олгож байхаар шийдвэрлэсэн байна.
 Уг шагналыг урьд өмнө нь байгалийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан, техник технологийн нээлт хийсэн иргэн, байгууллагад гурван зүйлээр олгодог байжээ.
 Шагнал хүртэх хүмүүсийг Хятадын Шинжлэх ухаан, Инженерийн академийн эрдэмтэд дэвшүүлэхээс гадна Хятадын шинжлэх ухаан, техникийн үндэсний шагнал хүртсэн судлаачдаас мөн тодорхойлох аж.
 Бээжин хотын шинжлэх ухаан, техникийн комиссийн дэд дарга Ян Жэньцюань “Шинэ журмаар авьяаслаг судлаачдыг нээх тал дээр ихээхэн анхаарч байгаа нь эрдэмтэн судлаачдыг урамшуулж, Бээжин хотын инновацийн хөгжилд ихээхэн түлхэц болох ач тустай юм” гэж өгүүлжээ.
 Тус хотын захиргаа 2011 оноос хойш шинжлэх ухаан, техникийн инновацийн нээлт ололтод нийт 1595 шагнал олгосны үрээр 23,8 мянган патент гардуулж, эдийн засгийн хувьд 880 тэрбум юань буюу 12,2 тэрбум долларын ашиг олжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр