CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

WeChat монгол хуудастай болжээ

08-07-2019 11:00

ӨМӨЗО-ны интернэт хэрэглэгчид монгол хуудастай WeChat ашиглах боломжтой болжээ . уг хуудсыг ӨМӨЗО-ны засгийн газраас иргэдэд үйлчлэх зорилгоор гаргасан юм .Олон нийтийн сүлжээнд суурилсан WeChat-ийн албан ёсны данс нь тухайн бүс нутгийн засгийн газрын чухал бодлого, томоохон үйл явдлын талаар цаг тухайд нь мэдээллийг монгол хэл дээр гаргахаас гадна хятад болон монгол хэлийг хооронд нь хөрвүүлэн орчуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.
WeChat аппликэйшнийг 2011 онд Хятадын Tencent фирм бүтээсэн бөгөөд одоо бол Хятадын олон нийтийн хэрэглээний хамгийн шилдэг аппликэйшн болсон билээ.
WeChat нь сошиал медиа интерактив платформ байхаас гадна цахим хэрэглэгчид нь банкны дансаа удирдан нислэгийн тасалбар, таксины төлбөр, цахим сайтаар худалдан авалт хийсэн бараа, үйлчилгээг худалдаж авах эсвэл төлөх боломжийг олгодог.

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр