CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Машин эргүүлэн таталт буурчээ

08-07-2019 11:07

 Хятад улс энэ оны эхний долоон сарын байдлаар 3.08 сая гаруй үйлдвэрлэлийн алдаатай буюу согогтой автомашиныг эргүүлэн татсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт болсон гэж тус улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас мэдээлэв.
Энэ оны долдугаар сард автомашины угсралтын эвдрэл, аюулгүйн дэр, аюулгүйн бүс, батарей, цахилгаан хэрэгслийн бага зэргийн эвдрэл зэрэг асуудлаар голчлон автомашинуудыг эргүүлэн татжээ.
Долдугаар сард эргүүлэн татсан автомашины 420 000 нь цахилгаан хэрэгслийн асуудлаас, 4,800 нь батерейны асуудлаас шалтгаалан буцаалтанд оржээ.
2018 онд эргүүлэн таталт нь голдуу хөдөлгүүр болон тоормосны системтэй холбоотой асуудлууд байжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард хөдөлгүүрийн асуудлаас болж 650,000 орчим авто тээврийн хэрэгслийг эргүүлэн татжээ.
2018 оны нэгдүгээр сараас долдугаар сард 6.13 сая орчим автомашиныг эргүүлэн татаж байжээ. Энэ оны эхний долоон сарын хугацаанд голчлон суудлын автомашинуудыг эргүүлэн татсан байна.
Автомашинаа эргүүлэн татсан ажиллагааг улс орны хувиар авч үзвэл, Япон, Герман, АНУ-ын автомашины брэндүүд өнгөрсөн долдугаар хамгийн ихээр эргүүлэн таталт хийжээ.
Цахилгаан хөдөлгүүрт автомашины батерейны багц асуудал автомашин эргүүлэн таталтын шинээр гарч ирж буй асуудлын нэг байгаа ч нийт тоо цөөн үзүүлэлттэй байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ