CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чинхай-Түвдийн өндөрлөгт 10 000 гаруй төрлийн шавьж байна

08-07-2019 15:05

Одоогийн байдлаар Чинхай-Түвдийн өндөрлөгт 10828 төрлийн шавьж байгаа нь Хятадад байдаг нийт шавьжны төрөл зүйлийн наймны нэгтэй тэнцэх юм.
 Чинхай-Түвдийн өндөрлөгийн шавьж судлалын чуулга уулзалтын үеэр 1960, 1970-аад онтой харьцуулахад уг бүс нутгийн шавьжны төрөл зүйл даруй 1500-аар нэмэгдсэн тухай мэдээлжээ.
 Энэ сарын зургаанаас есний хооронд зохион байгуулж буй тус чуулга уулзалтад 150 эрдэмтэн судлаач оролцож, шавьжны гарал үүсэл, ангиллын тухайд хийсэн судалгаагаа тайлагнаж байна.
 Чуулга уулзалтын хүрээнд шавьжны үзэсгэлэн зохион байгуулж, туршилт хийх юм.
 Экологийн хосгүй нөхцөлтэй, биологийн хувьд онцгой чанартай Чинхай-Түвдийн өндөрлөг нь тодорхой бүс нутагт л байдаг, онцлог шинжтэй, ховордсон угамал, амьтдын өлгий нутаг билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр