CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахилгаан машины цэнэглэгчийн тоог нэмэгдүүлжээ

08-07-2019 11:03

Хятадын хойд нутгийн Тяньжин хотын захиргаа цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт хэрэгцээг хангахын тулд энэ төрлийн авто хэрэгслийн цэнэглэгч төхөөрөмжийн тоог ихээхэн нэмэгдүүлжээ.
Одоогийн байдлаар өндөр хурдаар цахилгаан цэнэглэх 43 станцаас хамааралтай 191 цэнэглэгч шонг босгоод үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн гэж Тяньжин цахилгаан эрчим хүчний компани мэдээлэв.
Тяньжинийг дайран өнгөрөх хурдны 13 гол замд цэнэглэгч шон суурилуулсан бөгөөд Бээжин, Тяньжин, Хэбэйгийн жолооч нарын шаардлагад нийцүүлэн байршуулж, төлбөр тооцоог хялбар хийх боломжтой төхөөрөмжүүд байршуулжээ.
Статистик мэдээллээс харахад, энэ жил Тяньжиний өндөр хурдны цэнэглэх станцуудын цахилгаан эрчим хүчний хоногийн дундаж хэрэглээ нь 2300 кВт.цаг байсан бөгөөд энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 201.44 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Хөдөлмөрийн баярын өдрүүдэд автомашины цахилгаан цэнэглэлтийн оргил үе байжээ.
Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дэмжлэгтэйгээр тус улсын цахилгаан хөдөлгүүрт автомашины салбар эрчимтэйгээр өргөжиж, 2018 оны сүүлээр гаргасан тооцоогоор 1.26 сая ширхэг цахилгаан хөдөлгүүрт автомашин борлуулжээ. Харин энэ тоо 2009  онд 10 000 гаруй л байжээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр