CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Киберспортын талбайн стандарт журмын төслийг хүлээн авч байна

08-07-2019 15:03

 China Daily сонинд мэдээлснээр Шанхай хотноо киберспортын талбай барьж байгуулахад зориулсан стандарт журмын төслүүдийг хүлээж авч эхэлсэн байна.
 Стандарт журмаар тайзны гэрэлтүүлэг, харилцаа холбооны сүлжээ, объектын ашиглалт, засвар үйлчилгээ зэргийг зохицуулах юм.
 Киберспортын байгууламж нь талбайн хэмжээгээрээ 50 000 ам метрээс их А зэрэглэлийн байгууламжаас 500 ам метр хүртэл багашаархан талбайтай Д зэрэглэл хүртэл дөрвөн зэрэглэлтэй байна.
  Олонд түгсэн Dota 2 онлайн тоглоомын уламжлал болсон жил бүрийн аварга шалгаруулах тэмцээнийг Шанхай хотноо энэ найман сарын 16-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Хятад улс дэлхийд нэртэй киберспортын тэмцээн уралдааныг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ