CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ZTE 5G утсаа хамгийн түрүүнд худалдаанд гаргалаа

08-06-2019 09:47

 Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ZTE корпораци даваа гарагт 5G сүлжээтэй ухаалаг утсаа худалдаанд гаргажээ.
Ингэснээр тус корпораци Хятадын зах зээл дээр хамгийн түрүүнд 5G сүлжээ бүхий ухаалаг гар утсыг худалдаалж байгаа юм.
ZTE Axon 10 Pro 5G сүлжээтэй ухаалаг утсыг Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Telecom, China Unicom гэсэн гурван компанийн сүлжээнд ашиглаж эхэлжээ. 5G сүлжээ хэрэглээнд орсноор тогтвортой интернэт холболт, түргэн хурдаар өгөгдөл дамжуулах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж тус компаниас мэдэгдлээ.
Худалдаанд гарсан энэхүү гар утас нь 6.47 инчийн AMOLED дэлгэцтэй бөгөөд 48 мегапикселийн үндсэн мэдрэгч, хэт өргөн 20 мегапикселийн линз, найман мегапикселийн телефото линз зэргийг багтаасан гурвалсан камерын тохиргоог ашигладаг.
ZTE Axon 10 Pro 5G  ухаалаг утсыг зах зээлд худалдахаас өмнөх урьдчилсан борлуулалтаар буюу долдугаар сарын сүүлээр хямдралтай худалдаагаар томоохон цахим худалдааны платформуудаар дамжуулан 4,999 юаниар (ойролцоогоор 722 ам.доллар) борлуулсан юм.
Хятад улс хэт хурдны шинэ үеийн технологийг арилжааны зорилгоор ашиглах ажлыг эхлүүлсний дараа тус улсын харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг оператор компани болон ухаалаг гар утас үйлдвэрлэгчид 5G технологийн дэд бүтэц, бүтээгдэхүүний салбарт өрсөлдөөнөө эрчимжүүлж, энэ сараас тулаан бодитоор хэрэгжихээр ийн бэлэн болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ