CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад эрдэмтэд далавчит хэлбэртэй зөөлөн робот зохион бүтээв

08-06-2019 13:30

 Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн судлаачид далавчит загас хэлбэртэй, далавчаа дэвж, далайн гүнээр зорчдог биомиметик робот зохион бүтээв.
 Усанд маш сайн шумбадаг далавчит загас нь жигд хэмтэй, уян налархай хөдөлгөөнтэй, дуу чимээ багатай, хүнд ачаа зөөх онцгой чадвартай юм.
 Судлаачдын зохион бүтээсэн энэхүү зөөлөн биетэй бионик робот нь литиниум зайгаар тэжээгддэг 80 сантиметрийн урттай далавчтай бөгөөд цагт 1,85 км-ийн хурдтай хөвөх чадалтай аж.
 Төслийн удирдагч, тус их сургуулийн Усан замын институтийн захирал Пань Гуан “Үүнчлэн манай багийнхан 1000 м хүртэлх гүнд шумбаж, сарын турш тасралтгүй ажиллах чадвартай робот боловсруулж байна. Энэ роботыг далайн гүний эрэл хайгуул, судалгаа шинжилгээнд ашиглах бүрэн боломжтой” гэж хэлжээ.
  Эрдэмтэд роботоо ойрын хугацаанд нуурын усанд, ирэх жилээс далайд турших бөгөөд эх биед нь илүү олон камер, дуу мэдрэгч суурилуулахаар төлөвлөж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ