CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний ундаргыг судалж эхлэв

08-06-2019 13:27

Хятадын эрдэмтэд өнгөрсөн бямба гаригаас Хятадын хамгийн урт мөрөн Хөх мөрний ундаргыг судалж эхэлсэн тухай Хятад улсын Усны аж ахуйн яамнаас мэдээлэв.
 Хөх мөрний судалгааны институт, Хөх мөрний усны нөөцийг ашиглах зөвлөлөөс Чинхай мужийн усны аж ахуйн газрынхантай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний судалгаагаар Хөх мөрний усны нөөц, мөрний ай савын эколог, тэр дундаа гидрологийн нөхцөл, хөрсний шавар, исэлдэлт зэргийг нарийвчлан тогтоохоор төлөвлөжээ.
 Энэ удаагийн экспедицийн хүрээнд загас, усан дахь бичил организмын амьдрах орчин болоод бүс нутгийн ус, намгийн эволюцийг судлах аж.
 Хөх мөрний судалгааны институт 2012 оноос хойш долоон жилийн хугацаанд уг мөрний ундарга өөд нийт найман удаагийн экспедицийг зохиож байгуулснаар мөрний байгаль орчныг хамгаалах, Саньзянюаний үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хөтөлбөрүүдэд нэн шаардлагатай баримт мэдээллийн санг бүрдүүлжээ.
 Үүнээс гадна тус институтээс эрдэм шинжилгээний тогтмол судалгаа хийхийн тулд далайн түвшнээс дээш 4000 м-т, Түвдийн автономит тойргийн Задо Юйшу тосгонд Хөх мөрний ундарга дээрх цорын ганц судалгаа шинжилгээний баазыг байгуулсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр