CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далай дээр анхны сансрын станцийг байгуулна

08-06-2019 13:34

Хятадын Сансар Огторгуйн Шинжлэх Ухаан, Техникийн корпорацийнхан өнгөрсөн долоон сарын 30-нд энэ жилээс хэрэгжүүлж буй Дорнын сансрын станц төслийн хүрээнд Шаньдун мужийн Яньтай хотноо далай дээрх сансрын анхны станцыг барихаар төлөвлөж байгаагаа мэдээлэв. Энэ төслийг хэрэгжүүлснээр Хятад улс тодорхой давтамжтай сансрын хөтөлбөрийн системчилсэн удирдлагыг далай тэнгисээс гүйцэтгэх боломжтой болох юм.
 Яньтай нь газарзүйн хувьд таатай байрлалтай боомт хот болохын зэрэгцээ сансар огторгуй болоод үйлдвэрлэлийн оффшор бүс бүхий давуу талтай. Усан дээрх сансрын станц байгуулж, пуужин үйлдвэрлэх, түүний даацын судалгааг хийж харвах, хиймэл дагуулын мэдээ мэдээллийг боловсруулж ашиглах таатай нөхцөлүүд бүрджээ. Далай тэнгис дээрх сансрын станцыг хөгжүүлснээр ухаалаг төхөөрөмжийн үйлдвэрлэл, тээвэр харилцаа, сансрын эрчим хүчний төхөөрөмж, шинэ материал, сансрын аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болно.
 Одоогийн байдлаар Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацийн Нэгдүгээр институт, Яньтай хотын захиргаа, оффшор бүсийн хамтрагчид Дорнын сансрын станц төсөл хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн салбарт хамтран ажиллахаар стратегийн хамтын ажиллагааны анхан шатны зөвшилцөлд хүрчээ.
 Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорацийнхан энэ оны зургаан сард Шар тэнгист байрласан сансрын станцаас Чанжэн-11 тээвэрлэгч пуужингаа амжилттай хөөргөсөн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр