CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Амьтны шөнийн хүрээлэн нээлтээ хийнэ

08-05-2019 10:51

Хятадын хамгийн анхны амьтны шөнийн хүрээлэн энэ сард Шанхай хотноо нээгдэхээр болжээ.
 Энэ нь амьтны хүрээлэнгийн шөнийн аж амьдралыг харах боломжийг хүрэлцэн ирсэн зочдод харуулахаараа давуу талтай юм.
Шанхайн зэрлэг ан амьтны шөнийн хүрээлэн энэ сарын найманд нээлтээ хийх бөгөөд хүрэлцэн зочид шөнийн цагаар янз бүрийн амьтдын анхны амьдралыг ажиглах боломжтой болно гэж амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдээлэв. Бар, арслан, илбэнх,  баавгай гэх мэт амьтдын үдшийн аж амьдралыг зочид харах ба тэд ихэвчлэн өдрийн цагаар унтаж, дасгал хийж, шөнийн цагаар хоол хүнс хайж байдаг тул шөнийн амьтны хүрээлэн нь зочдод өдрийн цагаар харж байсан зүйлээс тэс өөр зүйлийг харуулна.
Усны амьтадын үзмэр нь шөнийн амьтны хүрээлэнгийн гол үзмэрийн нэг юм. Жуулчид завин дээр аялангаа хун, кабипара зэрэг амьтдыг харах боломжтой аж. Үүнээс гадна сургуультай амьтадын шоу үзүүлбэрийг хүрэлцэн ирсэн хүмүүст сонирхуулах юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр