CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн далбааг гутаан доромжилсон хэргийг зэмлэн буруушаав

08-05-2019 15:32

Хонконгийн зарим хэт даврагчид БНХАУ-ын төрийн далбааг далайд хаясан хэргийг Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн ажил эрхэлсэн албаны хэвлэлийн төлөөлөгч 4-ний өдөр хатуу зэмлэн буруушаалаа.

Энэхүү үйлдэл нь “БНХАУ-ын төрийн далбааны хууль” болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн “Төрийн далбаа, төрийн сүлдний дүрэм”-ыг ноцтой зөрчиж, үндэсний нэр төрийг гутаан доромжилж, “нэг улс хоёр систем”-ийн үндсэн зарчмыг эвдсэн гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ