CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

388,1 мянган түрээсийн дугуйг хэрэглээнээс хасав

08-05-2019 11:28

Бээжин хотын захиргаанаас өнгө үзэмж нь муудаж, орчин тойрныг бохирдуулан, замын хөдөлгөөнд саад учруулж байсан 388 100 түрээсийн дугуйг хэрэглээнээс хасжээ.
 Хотын зам тээврийн зөвлөл өнгөрсөн пүрэв гарагт 2019 оны эхний хагас жилийн байдлаар дугуйн түрээсийн үйлчилгээний салбарт хийсэн хяналт шалгалтын тайлангаа олонд хүргэсэн байна.
  Үүний үр дүнд энэ жилийн зургаан сарын сүүлээр түрээсийн шаардлага хангахгүй дугуйнуудыг хэрэглээнээс хасаж эмхлэн цэгцлэх шийдвэр гаргасан байна.
 Одоогийн байдлаар дугуй түрээсийн үйлчилгээ эрхэлдэг таван компани, тэр дундаа Mobike, Ofo компанийн түрээсийн дугуйнуудыг хяналт шалгалт хийж, засвар үйлчилгээ үзүүлэх хотын захиргааны нэгдсэн сүлжээнд холбожээ.
 Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар нийтийн тээвэрт оролцож буй бүртгэлтэй нийт дугуйны 16% нь түрээсийн дугуй болохыг Бээжин хотын зам тээврийн зөвлөлийн тайланд дурдсан байна.
 Урьд нь Хятадын нийслэлд нийт 1,91 сая түрээсийн дугуй ашиглаж байсан тоо баримт бий. Өдгөө түрээсийн дугуй илүүдэж, эдгээрийн засвар үйлчилгээ шаардлага хангахгүй тун тааруухан байгаатай холбогдоод хотын захиргаанаас дугуйн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг нэгдсэн сүлжээнд хамруулж, дугуйных нь тоог хянахад анхаарахаар төлөвлөжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ