CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад жуулчид 2018 онд 30 тэрбум доллар зарцуулжээ

08-05-2019 11:24

2018 онд Хятад жуулчид 149 сая удаа гадаад улс оронд аялахдаа нийт 130 тэрбум долларын зарлага гаргасан тухай Хятадын аялал жуулчлалын Академийн тайланд дурджээ.
Дээрхи хоёр үзүүлэлтийг 2017 онтой харьцуулахад тус бүр 14,7 ба 13 хувиар нэмэгдсэн байна.
НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2030 он гэхэд жуулчдын тоо 1,8 тэрбумаас давах төлөвтэй аж. Аялал жуулчлалын зах зээлд түрэн орж ирж буй Хятад улс уг салбарын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Үүний зэрэгцээ дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Хятадын дотоодын аялал жуулчлалын орлого 2,78 их наяд юаньтай тэнцсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад даруй 13,5%-иар өссөн үзүүлэлт юм.
Хятадын Аялал Жуулчлалын Академиас 2019 онд дотоодын аялал жуулчлалын орлого 10%-иар өсөж, 5,6 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна гэж тооцоолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр