CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн газар доорх усны түвшин үргэлжлэн дээшилсэн байна

08-05-2019 15:14

Сурвалжлагч Бээжин хотын ус ашиглалтын товчооноос мэдээлснээр, газар доорх усны даралтыг зохицуулах, нөхөн сэргээх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр Бээжингийн газар доорх усны нөөц сэргэж, газар доорх усны түвшин дээшилж, экологийн нөхөн сэргээлтийн талбай дахь газар доорх усны түвшин мэдэгдэм дээшилсэн байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны 5-р сарын эцэс хүртэл, Бээжин хотын газар доорх усны дундаж түвшин 23.32 метр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.18 метрээр дээшилсэн байна. Газар доорх усны нөөц 1.12 тэрбум шоо метрээр нэмэгдэж, 2015 оныхтой харьцуулбал газар доорх усны түвшин 3.16 метрээр нэмэгдэж, газар доорх усны нөөц 1.62 тэрбум шоо метрээр нэмэгдсэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ