CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Үндэсний номын сан цахимд шилжив

08-05-2019 11:26

Хятадын үндэсний номын сан эртний судар бичгүүдийг ариглан хадгалахын зэрэгцээ тэдгээрийг өргөн олонд хүртээмжтэй болгохын тулд сангаа цахимд шилжүүлж байгаа тухай Жунгүо вэньхуабао сонинд мэдээлжээ.
Номын сангийн цахим санд өдгөө эртний ном судрын нийт сангийн 60 гаруй хувь буюу 32 мянга гаруй судар бичиг хадгалагдаж байна.
Номыг цахимд шилжүүлснээр уншигчид хаа явсан газраасаа уг санд нэвтэрч ашиглах өргөн боломж нээгдэж байна.
Шаньдун Их Сургуулийн профессор, эртний судар бичиг судлаач Ду Зэсюнь “Өдөр тутмын судалгаандаа онлайн сан ашиглах нь номын санд очиж ном авахаас хавьгүй хялбар байна” гэж өгүүлжээ.
Үнэ төлбөргүй энэ онлайн сан 2016 оны есөн сард нээгдсэн бөгөөд түүнээс хойш хэрэглэгчдийн тоо нь тасралтгүй өссөөр, энэ төрлийн сан дундаа гуравт жагсаж байгаа аж.
Хятадын үндэсний номын санд Хятадын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн олон төрлийн эртний ном судар хадгалагддаг билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр